“Би яагаад япон хэл сурахыг хүссэн бэ?”зохион бичлэгийн уралдаанд шалгарсан гурван охин өнөөдөр батламжаа гардан авлаа. Уралдаанд 43 хүн материалаа ирүүлснээс БЗД-ийн 79-р сургуулийн 11-р ангийн сурагч Долгорсүрэн, СХД-ийн 105-р сургуулийн 12-р ангийн сурагч Цолмонбаяр, Эрдэнэт хотын 4-р сургуулийн 12-р ангийн сурагч Анужин нар шалгарав. Өнөөдөр хүрэлцэн ирж амжаагүй ч Шинэ Монгол сургуулийн 6-р ангийн сурагч Баттүшиг хүү мөн шалгарсаныг дашрамд дурдъя. Энэхүү тэтгэлгийг санаачилж, ивээн тэтгэсэн Доноровын Гантулга - Gantulga Donorov, Shinee Volooj нартаа дахин талархал илэрхийлье. Шалгарсан хүүхдүүд 12-р сарын 25-нд эхлэх гурван сарын хугацаатай япон хэлний бүрэн сургалтад үнэ төлбөргүй хамрагдана. Боловсролтой хүний үг нь үйлдэл болж, үйлдэл нь сайн сайхны үлгэрлэл болж байдаг юм. Япон хэлийг өөртөө боломж нээх түлхүүр болгон ашиглаарай. Монголын боловсролтой залуу үе хөгжин дэгжих болтугай!