Монгол Япон төвийн Мицүмото багшийн хамт. Тус төв дэкирү сургалтын стандартаар боловсруулсан “Иродори” хэмээх япон хэлний мундаг сурах бичиг бичжээ. Японд явах хүмүүс уг сурах бичгээр сурвал их дөт зам болохоор байна. Мицүмото Томоя бол япон хэл заах арга зүйн сайн судлаач багш. Гадаад хэл сурах шилдэг туршлагыг Монголд нэвтрүүлэхэд ихийг хийж бүтээж буй хүн билээ. Дэкирү-Япон хэл сургалтын төв олон улсын тус сургалтын арга зүйг нэвтрүүлсэн юм.