Хүү минь 12-р ангиа төгслөө. 7-р сарын 2-5-ны хооронд Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгнө. Дээлийн захыг нь мушгин сууна даа. Амьдралаа аваад явчих ухаантай, тэнхээтэй, бусдад туслан талархаж явдаг, зорьсон зорилгодоо үнэнч, тууштай, зоригтой, шулуун шударга хүн болоосой гэж аав ээж нь чин сэтгэлээсээ хүснэ. Энэ жил 25 мянга гаруй хүүхэд төгсөж байна. Бүх хүүхдийн ирээдүй гэрэлтэй байг. Үүний тулд бидний үеийнхэн мэрийхээрээ мэрийнэ ээ.