Монголчууд бид “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдэг.  XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жил айсуй. Бар гэдэг амьтныг дорно дахинд дөрвөн хүчирхэгийн нэг хэмээн шүтэж, мууг зайлуулан, сайныг авчирдаг хэмээн домоглодог. Ирж буй бар жилдээ хүн бүр эрүүл энх, төвшин амгалан байхыг хүсэн ерөөе.