“Барилгын архитектурын тухай” ном. Зохиогч нь мэргэшсэн инженер, мэргэшсэн архитектор Б.Наранбаатар (Bayarsaikhan Naranbaatar). Японд коосэн сургуулийг төгссөн, англи, япон хэлтэй багш. Түүний туурвисан энэ ном барилга архитектурын мэргэжлийг сонирхож буй залуус, энэ чиглэлээр шамдан суралцах залуус, тус салбарын бодлого боловсруулалтад оролцож буй мэргэжилтнүүдэд гарын авлага болох ном байна. Барилга байшин мэдэхгүй хүн ч нэг гүйлгээд харчихвал тус салбарын онцлогийг мэдрэхээр юм.  Номын эхний бүлэг “Барилга архитектурын талаар сурах зүйлс”, дараагийн бүлэг нь “Барилга төрөн гарахаас буулгах хүртэл”. Бүгдийг багтаасан атлаа цомхон ном. Мэдээлэл нь их орчин үеийн. Инженерийн ёс зүйн талаар ч бичжээ.

Хот төлөвлөлтийг алдарт судлаач Нишияма Үзоогийн зүйрлэлийг танилцуулсан нь анхаарал татав. Орчин үеийн хотжилтын эрин үед гамшиг болон хотод үүсэж болох эрсдэл, гамшгийг шинжлэх ухаанчаар таамагласан нь тамын зураг, харин ирээдүйн хотоо төсөөлсөн мастер план нь диваажингийн зураг болно.

Энэ үүднээс үзвэл бид хотын хөгжлийн мастер пландаа диваажинг дүрсэлчхээд бодит байдал дээрээ түгжрэл, чулуун ширэнгэ, бохир цэврийн асуудлаа шийдээгүй төлөвлөлтгүй гэр хороолол гэсэн тамыг Улаанбаатар хот бий болгожээ. Улаанбаатар хотоо зөв гольдролд нь оруулан дахин төлөвлөж, түүнийгээ диваажингийн зураг болгон хэрэгжүүлье. Бидэнд хэрэгтэй ном туурвисан Наранбаатар багшдаа баяр хүргэе.