Архангай аймгийн 1-р сургуулийн багш нарт яриа хийв. 2200 гаруй хүүхэдтэй. Энэ жил 163 хүүхэд ЭЕШ өгнө.  Сургуулийн захирал нь Эрдэнэцэцэг.  Математикийн багшаар 18 жил ажиллаж буй туршлагатай, сэтгэлтэй залуу удирдагч байна. Сургуулийн багш нар багшийн ёс зүйн талаар ярьсан миний яриаг шимтэн сонслоо.Багшлахуйд чиг сэтгэлээсээ хайртай, бүтээлч хамт олонтой уулзахад сайхан байлаа. Өдрийн хоолонд бага сургуулийн менежер Нямсүрэн бидэнтэй шавь нарынхаа хөгжилтэй, хөгтэй явдлуудаас хуваалцав. Цэцэрлэг хотын ресторануудын хоол их амттай юм. Халуун дотноор хүлээн авч, аймгийн сурагчдын боловсролд чин сэтгэлээрээ зүтгэн ажиллаж буй хүн бүхэнд дахин талархья.