Хөдөлмөрийн Үндэсний Нам -ын дэргэдэх Бодлого судалгааны хүрээлэнгийн судлаачид зөвлөмж боловсруулан ЗГ, УОК-т хүргүүллээ. Дэлхий даяар ковидтой зохицон амьдрах шинэ нөхцөл байдал үүссэн байна. Иймд, ЗГ/УОК ажлын арга барил, тактик, хандлагаа үндсээр нь өөрчлөх шаардлагатай.          
Миний зүгээс коронатай орчинд боловсролын салбарт нүүрлээд буй хямралт байдалд авах авах арга хэмжээний талаар ярив.
Нийслэлийн боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 2019-2020 оны хичээлийн жилд агуулгын алдагдал улсын хэмжээнд 47-53 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн сурагчдын агуулгын хоцрогдол 22 хувь байна.
Дэлхийн 130 гаруй улс орон цар тахлын энэ бэрх үед сургуулиа бүрэн хаалгүй, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан танхимаар хичээллүүлжээ.
Иймд боловсролын салбарын хүрээнд дараах зөвлөмжийг хүргүүлэв:

  1. 2021 оны 9-р сарын 1-нд шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг бүрэн вакцинжуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан улсын хэмжээнд 12-17 насны хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэх.
  2. 3-5 насны цэцэрлэгийн хүүхдүүд, 6-11 насны бага ангийн хүүхдүүдийг вакцинжуулах зөвлөмж, нөхцөл бололцоо бүрдээгүй байгаа учир эдгээр насны хүүхдүүдийг танхимын сургалтаар хичээллүүлэхгүй, теле болон цахим сургалтад хамруулах
  3. Дунд хугацаанд бага сургуулийг танхимд хичээллэх нөхцөлийг бүрдүүлэх
  4. Сургуулиудын агааржуулалтыг  эрс сайжруулах иж бүрэн арга хэмжээ авах
  5. Хүн ам олноор төвлөрсөн газар сургуулиудын тоог нэмэх
  6. Цөм хөтөлбөрийн хичээлийн агуулгыг бүхэлд нь цахим хичээл болгон дуу дүрстэйгээр архивлаж, сурагчдад үнэ төлбөргүй, дата хязгааргүйгээр үзэх боломжтой цахим сувгийг нээх.


ХҮН-аас Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийг бүрэн эхээр нь унших:
https://www.facebook.com/1715979395313134/posts/2987620264815701/?d=n