Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн хурлын Хүний хөгжлийн хорооны гишүүдтэй хамт Сонгино хайрхан дүүргийн Нийгмийн хамгааллын тусгай төвөөр орлоо. СХД-ийн 6-р хороо Ханын материалын эцэст байрладаг уг төв 150 иргэн хүлээн авч байрлуулах хүчин чадалтай. Тухайн иргэний нөхцөл байдлаас хамааран 6 сар ба түүнээс дээш хугацаанд үнэ төлбөргүй байлгаж, бие даасан амьдралд шилжих боломжийг бүрдүүлдэг ажээ.

    Төвийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг бид ярилцаж,  шийдвэрлэх арга замын талаар санал солилцов. НИТХ, Засаг даргын тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд тус Төвийн гадаах жорлон, машин техник, ковидын эм бэлдмэлийн нөөц гэсэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх бололцоо байна. Өнөөдрийн уулзалтад Хүний хөгжлийн хорооны гишүүн Алтантуяа, Мягмар оролцов.

ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Баатархүү, Нийгмийн халамжийн газрын дарга Мөнхбаяр, тус төвийн дарга Цэрэндулам нар байлцав.

Нийгмийн халамж хэрэгтэй хүндээ оновчтой хүрдэг байх нь хамгаас чухал билээ.