Миний монгол хэлнээ орчуулсан Нобелийн шагналт Японы нэрт зохиолч Кавабата Ясүнаригийн “Мянган тогоруу” болон  ардын зохиолч С.Дашдооровын "Амин хууч" номын нээлт сайхан болов. Сэтгэлд хүртэл сайхан хэвлэж өгсөн Итгэлмарал паблишинг компанийн хамт олон Дашдооровын Гэрэлтөв, Дашдооровын Маралгоо, Мөнхтунгалаг нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Орчуулгын эрхийг авах гэх мэт нягт нямбай, цаг хугацаа шаардсан ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэнд баярлалаа. Орчуулгыг минь нягтлан ариутган шүүж өгсөн яруу найрагч С.Оюунтөгс, чимэг зургийг зурсан зураач Т.Соёл Эрдэнэ, гайхамшигтай сайхан хавтасны дизайныг бүтээсэн Т.Бямбацогт нарт мөн талархал илэрхийлье. Энэхүү орчуулгын бүтээлийг бид эрхэм хүн, соён гэгээрүүлэгч Дарма Батбаяр багшийнхаа гэгээн дурсгалд зориулав.