Dulguun’s PODCAST-д оролцон боловсрол, улс төр, утга зохиол гээд олон сэдвээр ярилцлага өгөв.

- “Утгын өвгөн үгийн таяг тулдаг” гэсэн найруулга зүйн онол дээр барьдаг Төвд үг бий, үгний гол бие нь утга учраас үгэнд битгий их анхаар гэсэн утгатай.  Орчуулга хийх нь утгыг их барьдаг, том ертөнц учраас их сонирхолтой. Залуучууддаа Адам Смит, Кантын номнууд зэрэг хүн төрөлхтний мэдлэгт хийсэн номуудыг уншихийг бодоорой , мөн сэтгэлгээг задалсан утга зохиолын том оргилуудыг уншвал илүү ухаарал орж ирнэ.

- Хүн ам ядуурах тусам харанхуй бүдүүлэг байдалд ашигтай,  харанхуй бүдүүлэг байдлыг нийгмийн халамжаар тэтгээд, дэмжээд байвал эрх баригч намд ашигтай.

- Хүн тэнцүү баялаг гэж харах үед компани томоор харж эхлэснээр хийж буй баялгаа зөвхөн ашиг авчирдаг зүйл биш харин хийж байгаа бизнес нь нийгмийг өөрчлөгч том хүчин зүйл болдог.